“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдааны тасалбар худалдаанд гарлаа

“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдааны тасалбар худалдаанд гарлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно.

2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсан тус барилдаанд анх улсын аварга С.Мөнхбат түрүүлсэн бол өнгөрсөн жил залуу арслан Э.Батмагнай начин цолтойдоо цом өргөжээ. Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байдаг. Б.Бат-Өлзий зааны хувьд хоёр түрүү, нэг үзүүр, нэг удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа бусдыгаа манлайлж байна. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба хамгийн олон буюу хоёр удаа үзүүрлэжээ. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 13 удаа зохион байгуулахад 10 бөхЕрөнхийлөгчийн цомөргөсөн байна.

Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 27, 28-нд цахимаар бүртгэнэ. Харин тасалбарыг shoppy.mn цахим сайтаар өнөөдрөөс худалдаалж эхэлсэн бөгөөд тасалбар 30, 70 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Монцамэ агентлаг мэдээллээ.