НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах шүүх хурал өнөөдөр болно

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах шүүх хурал өнөөдөр болно

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 27-ны өдрийн /11.27/ Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох саналыг хэлэлцэж, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг дахин баривчлах санал гаргасан шалтгаан нь өмнөх баривчилгаанаас суллагдахдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэд хэдэн үйлдлээр шалгаж байгаа юм. 

Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд /2025.12.26/ дуусах тул цагдан хориог сунгах саналыг шүүхэд ирүүлжээ. Уг шүүх хурал өнөөдөр /2025.12.23/ 13.30 цагаас товлогдсон байна. 

Бид шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.