Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын дарга П.Баянбаатар нар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Зарим ШТС өчигдөр үнийн самбараа өөрчлөөд евро-5 стандартын шатахуун зарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АИ92 шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Бид ОХУ-аас 60 мянган тонн АИ92 шатахууныг (тонн тутмыг нь) 705 ам.доллараар худалдан авдаг Манай улсын хувьд өнгөрсөн сард 75 мянган тонн авто бензин захиалж хэрэглэсэн бол энэ сард 85 мянган тонн захиалсан байна. Үүнтэй холботойгоор ОХУ-ын зах зээлээс 25 мянган тонн евро-5 стандартын бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Евро-5 стандартын бүтээгдэхүүний хувьд хамгийн хямд үнийг Роснефьт компани 800 ам.доллар, Газпром компани 800 ам.доллар, Нефть хими сервис компани 890 ам.доллароор борлуулж байгаа бол бусад үйлдвэрүүд 1050 ам.доллараар борлуулж байна. Үүнээс шалтгаалан үнийн зөрүүтэй байдал үүсдэг гэдгийг тодотгоё. ОХУ-д автобензины үнэ өссөн нь манай улсад нөлөөлж байна. Манай улс өдөрт 2200-2400 тонн автобензин хэрэглэдэг. Үүнээс давсан нийлүүлэлт хийгдэж эхэлсэн тул ойрын хугацаанд автобензины хомсдол арилна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: