Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өнөө өглөө /2025.12.23/ 06:05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан байна.