Энэ долоо хоногт багтааж дэд сайд нарыг огцруулахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах Ардчилсан намын шаардлагын талаар ЕНБД Н.Ганибалаас тодрууллаа.
Тэрбээр, "Бүх үзүүлэлтээрээ манай улс уналтанд орчхоод байна. Жирийн төрийн алба хаагч нар цалингаа авч чадахгүй байна, шатахууны хомсдол олон хоног үргэлжиллээ. Ер нь асуудлуудыг даван туулах бодлого Засагт байна уу. Энэ асуудлыг нийт ард иргэд харж байна. Иргэд өнөөдрийг давах гэж л амьдарч байна шүү дээ. Гэтэл бодит шийдлүүд байхгүй байгаа энэ цаг хугацаанд дэд сайдуудыг гаргаж ирж байгаа нь ард түмнээ доромжилсон асуудал. Иймд дэд сайд нарыг буцаан татаж, Засгийн бүтэц, бүрэлдэхүүнээ цомхон болгож ажлаа хий гэж байгаа юм” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: