АНУ, Украины Майамигийн хэлэлцээ үр бүтээлтэй ч, бодит ахиц гараагүй байна

АНУ, Украины Майамигийн хэлэлцээ үр бүтээлтэй ч, бодит ахиц гараагүй байна

АНУ болон Украины төлөөлөгчид Майамид болсон уулзалтыг “үр бүтээлтэй, бүтээлч” гэж дүгнэсэн ч Орос, Украины дайныг зогсоох чиглэлд бодит ахиц дэвшил гараагүй хэвээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф Украины гол хэлэлцээрч Рустем Умеровтой уулзаж, аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө, эдийн засгийн сэргэлтийн асуудлаар байр сууриа уялдуулжээ. Үүний зэрэгцээ АНУ, Оросын элч нарын тусдаа хэлэлцээ Майамид үргэлжилж байгаа аж. Гэсэн ч Оросын эзэлсэн газар нутгаа хадгалах шаардлага тавьж байгаа зэрэг гол асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Энэ хооронд Украины нисгэгчгүй онгоц Оросын өмнөд хэсэгт халдлага үйлдсэн талаар Оросын албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: BBC