Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна

Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна

Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.

Анх 11 янгирыг тус бүс нутагт нутагшуулж байсан бол өнгөрсөн онд 16 толгой нэмсэн байдаг. Харин энэ оны “Монгол-99” ТББ-аас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд 21 янгирыг нэмж нутагшуулсан юм. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дархан цаазат Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 гаруй болсон тухай мэдээлжээ.