Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчмоор цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.