Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай автозамаар зорчихоор болжээ

Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай автозамаар зорчихоор болжээ

Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг болох Хужиртыг бусад сумтай засмал замаар холбож байна. Тухайлбал, Хужирт-Бат-Өлзий чиглэлийн 49 км хатуу хучилттай авто замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Монцамэ агентлаг мэдээллээ. 

Уг ажлыг “Моторсервис” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бол мөн Улаанбаатар хотоос Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай замаар зорчих, улмаар Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад тав тухтай, шуурхай хүрэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Түүнчлэн улсын чанартай А0301 авто замаас буюу Өлзийтийн Борхошуу баг орчмоос Хужирт сум хүртэлх 43.3 км авто замын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор гүйцэтгэгч компаниуд хөрс хуулалтыг хийсэн бөгөөд ухмал, далан, хиймэл байгууламжийн ажилд 2026 оны улсын төсөвт 38.5 тэрбум төгрөгийг тусгажээ.