Цаг үеийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
О.Цогтгэрэл “Сангийн яам болон Б.Жавхлан сайдын мэдэгдлийг харсан. Татварын өршөөлийн тухай хуулийг ярихдаа сүүлийн саруудад төсвийн орлого тасарч байгааг мэдэж байсан. 2025 оны 9-р сараас хойш Сангийн яаманд төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээлэл байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого тасарч байгааг нууцалж байна гэсэн үг. Аль хэзээний аж ахуйн нэгжүүд өрөнд орчихсон байна шүү дээ. Нэгхэн жилийн дотор 3 их наяд байсан татварын өр өдгөө 6 их наяд болчхоод байна. Энэ бол бизнесийн орчин муудаж байгааг илтгэж байгаа хэрэг. Аж ахуйн нэгжүүд татвар битгий хэл ажлын байраа хадгалахад хүнд байна. 2025 оны төсөв хэлэлцэж байхад 14 мега төсөл зэрэг нүсэр төсөв оруулж ирсэн. Ерөнхийлөгч хориг тавьж байж төсвийг багасгасан. Мөн 2025 оны 6-р сард төсвийн тодотгол хийсэн. Ингээд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн төсвийн орлого тасарч, 10 болон 11-р сараас хүндэрч эхэлсэн. Энэ бол төсөв төлөвлөж байгаа чадварыг чинь л харуулж байгаа үйлдэл шүү дээ. Монгол улсад татвар болон бизнесийн орчныг өөрчлөх цогц реформ хийх шаардлагатай байна. Сангийн сайд Б.Жавхлан зүгээр байсан төсвийг О.Цогтгэрэл ганц мэдэгдэл хийгээд тасалсан хэмээх тэнэг хүн хуурч байгаа мэт зүйл ярьж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: