Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
1998 оны аравдугаар сарын 2-ны эл өдөр С.Зориг агсан гэртээ бусдын гарт аиа алдсан байдалтай олдож байв. Улмаар жил бүрийн энэ өдөр АН-ын үе үеийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, АН-ын ЕНБД Н.Ганибал нарын тэргүүтэй хүмүүс С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
ВИДЕО: