IPF буюу Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монгол Улсын тамирчин С.Минжбаатарт допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасны улмаас нэмэлтээр гурван жилийн эрх хасах шийтгэл оногдуулсныг өчигдөр /2025.09.22/ мэдэгджээ.
Тухайн тамирчин нь эрх хасуулсан хугацаанд хориглосон үйл ажиллагаанд оролцсон зөрчил гаргасан нь тогтоогдсон тул тамирчны эрхийг 2029 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хассан байна. С.Минжбаатар нь IPF-ийн Допингийн эсрэг дүрмийн 10.4.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа үйл ажиллагаанд оролцох хориотой болсныг Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын талд мэдэгджээ.