Өнөөдөр Төв, Дундговь аймгийн нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.