Ёкозүна С.Бямбасүрэн аки башёг найман даваатайгаар тэргүүлж эхэлжээ

Ёкозүна С.Бямбасүрэн аки башёг найман даваатайгаар тэргүүлж эхэлжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын аки башё барилдаан үргэлжилж буй. Энэхүү башёг Ёкозүна С.Бямбасүрэн найман даваатайгаар ганцаараа тэргүүлж эхэллээ. 

Түүний араас ёкозүна Оносато, маэгаширагийн 7-с барилдаж буй Таканошо нарын гурван бөх долоон даваа, нэг унаатай удаалж байна. Намрын тэмцээн өнөөдөр ес дэх өдрөө болох бөгөөд есдүгээр сарын барилдаан ирэх ням гаригт өндөрлөнө.