СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загастайн даваанд халтиргаа гулгаа үүсч, зорчих боломжгүй болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загастайн даваанд халтиргаа гулгаа үүсч, зорчих боломжгүй болжээ

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумдын нутгаар 0-30 см хүртэл цас орсон тухай бид мэдээлсэн. Улмаар тус бүс нутгуудад замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихээр үүссэн тухай мэдээллээ.

Тэр дундаа авто машин зорчиход хамгийн хүндрэлтэйд тооцогдох Загастайн давааны замын зорчих хэсэгт автомашин зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул хэвийн болтол зорчихгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн иргэд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхааруулж байна.