ОБЕГ: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна

ОБЕГ: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн-Ар'' гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 252 км-т, сумын төвөөс 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар аймгиийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сум дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийн алба хаагчид унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна.