Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нэр төрд нь халдаж байгаа асуудалд няцаалт өгч, хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нэр төрд нь халдаж байгаа асуудалд няцаалт өгч, хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг улс төр, улс төрийн намын дотор үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нэр төрд нь халдаж байна хэмээн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, нэр төрд нь халдаж байгаа асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр энэ талаар "Сүүлийн өдрүүдэд улс төр, улс төрийн намын дотор үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хувь хүний нэр төрд халдах, гүтгэх үйл ажиллагаа ихээр явагдаж байна. 2025 оны 9 сарын 18-ны өдөр ReelNews гэх цахим хуудсаар дамжуулан осолд өртсөн хүмүүсийн ээж гэх хүн Я.Содбаатарын хүү Хосбаяр өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зам тээврийн ноцтой осол гаргасан гэх илтэд худал мэдээлэл тараасан байна. Би Төгс-Очир, Төгсбилгүүн гэдэг 2 хүүтэй бөгөөд миний бие болон манай хүүхдүүд архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй гэдгийг хэлье. Зам тээврийн осолд манай хүүхдүүд ямар ч холбогдолгүй болох талаар хариуцлагатай мэдэгдье. /Цагдаагийн ерөнхий газрын Стратеги бодлого, инновац, хөгжлийн албанаас ирүүлсэн тодорхойлолт хавсаргав/ Энэхүү зохион байгуулалттай үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар хүсэлтээ хүргүүлж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 




Өнөөдөр луу өдөр

8 цагийн өмнө