Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсэж, уулархаг нутгаар нойтон цас орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсэж, уулархаг нутгаар нойтон цас орно

Маргааш буюу энэ сарын 22-нд Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 23-нд Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст, энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи энэ сарын 22-нд нутгийн зарим газраар, энэ сарын 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 22-нд ихэнх нутгаар, энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. Хугацааны сүүлээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө