Улаанбаатарт хур тунадас орохгүй, 18 градус дулаан байна

Улаанбаатарт хур тунадас орохгүй, 18 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 19, 20-нд ихэнх нутгаар, энэ сарын 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +15...+17 градус дулаан байна байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө