Ирэх долоо хоногийн тав дахь өдөр Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах асуулгын цаг болно.
УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдын мэдээлэл хийдэг цагийг Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асуудаг асуулгын цаг болгон өөрчилсөн. Анхны асуулгын цаг ирэх долоо хоногийн тав дахь өдөр болно. Уг асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуух асуултаа долоо хоногийн өмнө цаасаар өгсөн байх зохицуулалттай.