Б.Жаргалан: Бор толгой, Онч хараат ордыг 16 жилийн турш ашиглуулахдаа нүүрсээ хэдээр тооцож өгөх нь тодорхойгүй байсан учир би дэмжээгүй

Б.Жаргалан: Бор толгой, Онч хараат ордыг 16 жилийн турш ашиглуулахдаа нүүрсээ хэдээр тооцож өгөх нь тодорхойгүй байсан учир би дэмжээгүй

Хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа. 

Тэрбээр, "Нүүрсний үнэ ямар байх вэ гэдгийг бид зөндөө асуусан. Үүнийг дөрвөн боомтын индексжсэн үнээр тооцно гэсэн тайлбарыг тухайн үед өгсөн. Мөн Эрдэнэс таван толгой дээр хоёр ам нээх тухай асуудал ярьсан шүү дээ. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор сар орчмын өмнө Засгийн газар луу албан бичиг явуулсан. Гэрээнүүд хийгдэх юм уу, эцсийн байдлаар үнэ ханшаа хэрхэн тогтож байгаа зэргийг тодруулсан албан бичгийг явуулсан боловч хариу ирээгүй байна. Тухайн үед цаг хугацаагаар маш их шахсан шүү дээ. Харамсалтай нь Засгаас одоог хүртэл бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй л байна. Хил холболт хийх нь үнэн. Гэхдээ өөрсдийнхөө нөхцлөөр хийх ётсой шүү дээ" гэв.

ШУУД ҮЗЭХ: