Хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр, "Буруу гэдгийг нь мэдээд би татгалзсан. Тухайн үед асуултдаа гүйцэд хариулт ч аваагүй. Маш их яаравчилж баталсан гэрээ болсон. Гадуур ярьж буйг харахад 10 тэрбумын алдагдалтай гэрээ байна. Үүнийг өргөн хэлэлцүүлэгээр оруулах ёстой. 30-40 доллараар хямдхан өгөх гэж байна гэдгийг мэдээд асуусан. Хариулахгүй байсан л даа. Хятад компанийн захиа барьчихсан л гүйгээд байсан. Миний асуултад байнгын хороон дээр ч хариулаагүй" гэв.
ШУУД ҮЗЭХ: