Ж.Чинбүрэн: ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг огцруулж, дараагийн хүнийг сонгон шалгаруулахаар боллоо

Ж.Чинбүрэн: ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг огцруулж, дараагийн хүнийг сонгон шалгаруулахаар боллоо

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг огцруулж, дараагийн хүнийг сонгон шалгаруулахаар болсон талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Даатгуулагчдыг эсрдлээс хамгаалах ётсой даатгал, Даатгалын сангийн Үндсэн үүрэг зөрчигдөж байна. Эрүүл мэндийн даатгалын сан мэдээж нөөцийн хувьд хязгаартай. Бүр хоосон мөнгөгүй гэж хэлж бол чадахгүй. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нэхэмжлэхээ хянаж чаддаггүй, олон нийтийн хяналт байхгүй зэрэг байдлууд үүсээд байгаа нь анхаарал татаж байгаа урчаас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг огцруулах, дараагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлах талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад уламжлах үүрэг Засгйин газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас ирсэн. Энэ албан тушаалд ямар хүн, яаж ажиллах ёстой, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө чанартай тогтолцоог бий болгох зэрэг томоохон ажлуудыг хийж чадах хүнийг сонгон шалгаруулна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: