Сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодис хадгалж байсан Х-г баривчилжээ

Сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодис хадгалж байсан Х-г баривчилжээ

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г өнөөдөр /2025.09.17/ дайчлан баривчилж, сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ.