Т.Алтжин дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Т.Алтжин дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Загреб-2025” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 59 кг жинд зодоглсон ОУХМ Тогтохын Алтжин хүрэл медалийн төлөө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европ тивийн аварга Анастасия Сиделниковаг 6:4-өөр хожив. Ингэснээр тэрбээр хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан боллоо.