Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг.
Тэгвэл Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.09.17/ болж байна. Дөнгөж сая “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн хэргийн шүүгдэгч Ц.Энхбат болон бусдыг онц харгис, хэрцгий аргаар хөнөөсөн гэх хэргийн шүүгдэгч Ц.Дагвадорж нарыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эргүүийн хэргийн анхан шатны шүүхэд хуяглан хүргэсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.