NBA-ын бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт Демаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд Сэлэнгэ Бодонс багт нэгдсэн билээ. Тэгвэл Демаркус Казинс Сэлэнгэ Бодонс багт Үндэсний дээд лигийн плэйоффоор эргэн ирэхээ мэдэгдлээ. Демаркус Казинс өөрийн facebook хуудастаа, "Би Бодонст эргэн нэгдэх болсноо албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Монголд буцаж ирээд, бидний хамтдаа эхлүүлсэн ажлыг дуусгаж, аваргын төлөө дахин тэмцэх мөчийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
