Өнөө шөнө буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Мөн Булган, Төв, Хэнтийн нутаг болон Улаанбаатар хот орчимд хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтрэх юм байна. Иймд газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
