Хоёр мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Хоёр мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах хүрээнд Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд өнгөрсөн баасан гарагт 70 кг жинтэй эвш, 25 кг жинтэй бамбаруушийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.

Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийдэг онцлогтой. Тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ач холбогдолтой юм. БОУАӨЯ-ны санхүүжилтээр хийж буй энэ ажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.