Өнөөдөр МУГТ Т.Тулга ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдана

Өнөөдөр МУГТ Т.Тулга ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдана

Хорват улсын Загреб хотноо энэ сарын 13-наас 21-ний өдрүүдэд чөлөөт бөхийн ДАШТ болж буй. Өчигдөр /2025.09.13/ тэмцээний эхний өдрийн барилдаанууд болов. Улмаар гавьяат тамирчин Т.Тулга 70 кг-ын хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановын эсрэг барилдлаа. Энэхүү барилдаанд Т.Тулга 5:2-оор илүүрхэж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Т.Тулга өнөөдөр алтан медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитай барилдана. 

Дэлхийн аваргад дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцож байна.

Эрэгтэй:

  • 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
  • 61кг Т.Түвшинтулга (БГД АК)
  • 65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб)
  • 70кг Т.Тулга (Хүч спорт хороо)
  • 74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
  • 79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
  • 86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
  • 92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
  • 97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
  • 125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )

Эмэгтэй:

  • 50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
  • 53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
  • 55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
  • 57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
  • 59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
  • 62кг П.Орхон (Алдар спорт хороо )
  • 65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
  • 68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
  • 72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
  • 76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо )