Өмгөөлөх эрхээ хасуулсан Г.Баасан Улсын Дээд шүүхэд ханджээ

Өмгөөлөх эрхээ хасуулсан Г.Баасан Улсын Дээд шүүхэд ханджээ

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Г.Баасангийн өмгөөлөх эрхийг хассан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэ талаар өмгөөлөгч Г.Баасан "Монголын өмгөөлөгчдийн холбоо биднээс татвар авдаг байгууллага. Өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл улс төрийн зорилгоор ийм шийдвэр гаргаж байна" хэмээгээд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргана гэдгээ мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Г.Баасан нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.Баасангийн гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Харин Г.Баасан нь тус магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.