Ойр өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи шуургатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Тодруулбал, есдүгээр сарын 13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-нд Хэнтий, Сүбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна. Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо тариа, будаа хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.