Улаанбаатарт бороо орохгүй, 18 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 18 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар дулаан байх боловч, энэ сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө