Хохирогч гэх Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэг: Яллагдагчаар татаж болно. Хориг арай чангадсан асуудал /ВИДЕО/

Хохирогч гэх Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэг: Яллагдагчаар татаж болно. Хориг арай чангадсан асуудал /ВИДЕО/

Cante шөнийн цэнгээний газарт болсон зодооны хохирогч гэх Д.Саяннямбуу Солонгос улсад эмчлүүлж буй ч эх орондоо ирээд буй. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Саяннямбууд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг өнөөдөр /2025.09.10/ Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

ВИДЕО: 

Сар гаруйн өмнө болсон уг хэрэгтэй холбоотойгоор хохирогч талыг яллагдагчаар татах үндэслэл чухам юу байв гэдэг одоогоор бүрэн тодорхой болоогүй ч харилцан зодоон болсон гэх мэдээлэл гараад байгаа. Прокуророос яагаад Д.Саяннямбууд хилийн хориг тавих саналыг шүүхэд гаргав гэдэг нь анхаарал татах сэдэв мөн. Нөгөөтээгүүр хохирогч гэгдэж буй Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэг өнөөдөр /2025.09.10/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Яллагдагчаар татаж болно. Хориг арай чангадсан асуудал” хэмээсэн нь ч дээрх зодооныг харилцан зодоон байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Саяннямбууг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх зүйл ангиар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.