УИХ-ын зарим гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ чуулганы хуралдаанд оролцсон тохиолдол өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа давтагдсан. Хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдийг төлөөлөн ажиллаж буй хариуцлагатай албан тушаалтнууд согтуугаар хууль батлалцаж буйг зогсоохын тулд хуульчлах шаардлагатай эсэх талаар УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Мэдээж УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд согтуугаар оролцох нь буруу. Оролцож болохгүй гэсэн журам байхгүй. Гэхдээ хууль санаачлах эрх нь бүх гишүүдэд бий" гэлээ.
ВИДЕО: