Эрчим тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн боловсруулсан. Уг хуулийн 6.3-д эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг салбарын сайд нь тодруулахаар тусгасан байгаа юм.
Ийнхүү өөрөө хууль болосруулж, өөртөө эрх мэдэл төвлөрүүлэх гэж байж болзошгүй асуудлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр, “Тендерийн тухай хууль 2023 онд их хурал дээр батлагдсан юм билээ. Батлагдахдаа заавал зурагтай, төсөлтэй байна гэж заасан. Зураг, төсөл хийчих юм бол тендер зарлах утгагүй болчихно. Иймд тендерийн тухай хуулинд заасныг л Эрчим хүчний тухай хуулинд тусгасан" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: