УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь "Зүүн өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох төв цэвэрлэх байгууламжийг 10-р сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Учир юу гэвээс Монгол Улс Төв Азийн бүсэд Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан Улс болон Өвөр Монгол, Туватай хамт багтдаг билээ. Гэтэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан Зүүн өмнөд Ази буюу халуун орнууд багтдаг бүсчлэлд Монгол Улс багтдаг мэтээр ярьсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, түүнийг газар зүйн мэдлэгээ сайжруулахыг шаардахад хүргэв.