Хэлмэгдэсдийн хөшөөн дээрх "Цаазын ялгүй Монгол Улс" гэсэн бичгийг буцаан байрлуулжээ

Хэлмэгдэсдийн хөшөөн дээрх "Цаазын ялгүй Монгол Улс" гэсэн бичгийг буцаан байрлуулжээ

Төрийн ордны баруун талд байрлах Хэлмэгдэсдийн хөшөөн дээр цаазын ялгүй Монгол Улс гэсэн бичиг бий. Харин хэсэг хугацаанд байхгүй байсан уг бичгийг Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр буцаан хэлмэгдэсдийн хөшөөн дээр байрлуулсан байна. 

Сонирхуулахад, Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэ өдөр маргааш тохионо. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.