Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нарыг яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд хандаж яллагдагч нарын өмгөөлөгч нараас “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргасан.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.