Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд Төрийн ордонд болсон "Оюутолгой"-н сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр рүү нулимж танхайрсан байдаг.
Улмаар тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр /2025.12.17/ шүүхэд шилжүүлсэн байна. Харин өнөөдөр /2025.12.18/ игргэн Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болжээ. Шүүхээс Ц.Оюунжаргалын танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлжээ.