Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Монголын Тритлоны холбооноос энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дуатлоны азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, сонирхогчдын 40-49 насны ангилалд НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль, 18-29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд 5 улсын тамирчин оролцож, төрөл бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.