Улаанбаатарт бороо орохгүй, 15 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 15 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө