Төрийн дээд цолоор шагнуулсан ахмад дайчдын хамгийн хөгшин нь 105 настай байсан бол хамгийн залуу нь 99 настай буурай байв

Төрийн дээд цолоор шагнуулсан ахмад дайчдын хамгийн хөгшин нь 105 настай байсан бол хамгийн залуу нь 99 настай буурай байв

Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.09.05/ ахмад дайчдад төрийн дээд цол гардууллаа. Өнөөдөр шагнал авсан ахмад дайчдын хамгийн хөгшин нь 105 настай байсан бол хамгийн залуу нь 99 настай буурай байлаа. 

Тодруулбал, Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, Монгол Улсын баатрын алтан таван хошуу тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэн, Содовын Цэгмид, Шаравын Цээрэв, Дорлигжавын Цанчид нарыг Сүхбаатарын одонгоор, Бухын Зундуй, Намсрайн Уринжалба, Бадамын Дорж, Гомбосүрэнгийн Шагдар нарыг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор,   Батсүхийн Шагдар, Шийрэвсамбын Чимэддамба, Гомбын Чогсомжав, Ядамжавын Алтангэрэл,  нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор тус, тус шагналаа.