Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөл батлагдаж, хэсэгчлэн хорио тогтоожээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралджээ. Хуралдаанаар зөвхөн голомттой бүсэд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, аймгийн хэмжээнд хөдөлгөөн болон бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх шийдвэр гаргажээ.