Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг "Бридж Корпораци" нь Сүзүки ЖИМНИ машиныг Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунаж барилдан давж, заан цолны болзол хангасан хүчит бөхөд олгож ирсэн уламжлалтай.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан болсон билээ. Тэрбээр долоогийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийтэй тунаж барилдан давсан юм. Тэгвэл "Бридж Корпораци" нь "Сүзүки жимни" машиныг Улсын арслан Э.Батмагнайд өнөөдөр /2025.09.04/ гардуулан өглөө.