Гал гарсны улмаас өчигдөр /2025.09.03/ 18:51 цагт Эрдэнэт ДЦС-д хүчдэлгүй болсны улмаас ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг хүчдэлгүй болж цахилгаан тасарсан.
Улмаар Аймгийн Онцгой байдлын алба хаагчид галыг 19:43 цагт бүрэн унтраасан юм. Гал түймрийн улмаас цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарч, тус станцаас хангагддаг найман аймаг, 143 суманд цахилгаан тасалдсан. Тэгвэл энэ талаар бид "Эрдэнэт ДТС"-ээс тодруулахад, "Өчигдөр гаргалгааны таслуур буудсаны улмаас гал гарч, цахилгаан тасарсан. Томоохон түймэр байгаагүй. 18:51 цагт тог тасарч, гэмтэл гаргасан гаргалгааг тусгаарласан тул хоёр цагийн дотор хэрэглэгчдээ хэвийн цахилгаанаар хангасан. Одоогийн байдлаар Эрчим хүчний яамнаас холбогдох хүмүүс ирсэн бөгөөд галын шалтгаан, нөхцлийг тогтоох комисс ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.