С.Анхбаяр: Дарга нар тоо бодож Их  хурлыг удаашруулах шаардлагагүй, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр ч намын дарга болох албагүй

С.Анхбаяр: Дарга нар тоо бодож Их хурлыг удаашруулах шаардлагагүй, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр ч намын дарга болох албагүй

МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос намын Бага, Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж өнөөдөр /2025.09.04/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр "Нам бол ардчилсан тогтолцооны гол институди. МАН нь 300 мянга гаруй гишүүнтэй эрх барьж буй улстөрийн нам. Энэ улстөрийн хүчин хэн нэгэн дарга нь гомдсон болов уу, гомдол нь гарсан болов уу, одоо тайвширсан болов уу гэдгийг хүлээж улстөрийн шийдэлдээ цаг алдмааргүй байгааг намын жирийн гишүүд хэлж байна.

МАН бол Тусгаар тогтнолын ордонд сууж буй Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар биш.

Энэ бол 300 гаруй мянган гишүүний үзэл санааны нэгдэл. Тиймээс гишүүд дэмжигчдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэх ёстой. Намын Их хурлыг хойшлуулсаар байгаад өвөл арваннэгдүгээр сард хуралдахаар болж байх шиг байна. Гэтэл энд зөвхөн хотынхон байдаггүй. Орон нутгийнхан ч байна. Өвлийн ид бэлтгэлийн цагаар орон нутгийнхан яаж намын Их хуралдаа оролцох вэ, оролцоог нь яаж хангах вэ гэдэг асуудал цаг ирэх тусам бүрхэг болж байна. Жишээ нь Увс аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь гантай байна. Тиймээс энэ намын үйл ажиллагааг удаашруулах, доголдуудах үйл ажиллагааг явуулж болохгүй гэдгийг Бага хурлын гишүүний хувьд хэлмээр байна. Энд хэдэн дарга нарын ая тал хараад эд нар эвлэрэх болов уу, яах бол гэсэн хүлээлтэд орж намын үйл ажиллагааг хойшлуулж болохгүй. Зөвхөн намын даргад ач холбогдол өгөөд байна. Угтаа бол хамгийн гол асуудал бол намын дүрмээ өөрчлөх байгаа. Хэн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно. Бүгдэд нь нээлттэй. Заавал Г.Занданшатар, Д.Амарбаясгалан намын дарга болох дүрэмгүй. Хэн дарга болохыг намын жирийн гишүүд, дэмжигчид шийднэ. Энэ хэдэн дарга нар маань тоо бодоод Их хурлын үйл явцыг удаашруулаад байх шаардлагагүй. Бид нар энэ хэдэн дарга нарыг толгой дээрээ залаад байх ч шаардлагагүй" гэлээ.

ВИДЕО: