Боксын насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.09.04/ Их Британи улсын Ливерпүүл хотод эхэлнэ.

Энэ жилийн тэмцээнд 65 орны 550 боксчин оролцохоор бүртгүүлжээ. “Ливерпүүл-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Парис-2024” зуны олимпын наадмаас медаль хүртсэн 17 тамирчин иржээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин өрсөлдөнө.

Эмэгтэй:

  • 48 кг - Л.Алтанцэцэг
  • 51 кг - Б.Мөнгөнсаран
  • 54 кг -О.Есүгэн
  • 57 кг - М.Энхжаргал
  • 60 кг - М.Намуун

Эрэгтэй:

  • 50 кг - А.Баттулга
  • 55 кг - Х.Билгүүнсайхан
  • 60 кг - Г.Лундаа
  • 65 кг - Б.Мишээлт
  • 70 кг-О.Бямба-эрдэнэ
  • Дасгалжуулагч: О.Батхүү Ж.Еркин Пинейро Рубен Санчес(Куба)