Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи согтууруулах ундаа хэрэглэснээс нэг хүн усанд живж энджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи ууж байснаас нэг нь усанд живсэн тухай дуудлага 09.03-ны өдрийн 16:52 цагт Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн "Э" /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байжээ. Улмаар 17:23 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.