УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд найрамдах Казахстан улсын парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга айлчилж байгаа нь энэ юм.

Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав. Энэ удаагийн албан айлчлал нь есдүгээр сарын 7 хүртэл үргэлжилж, хоёр улсын харилцааг бататгах, өндөр, дээд албан ёсны хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.